Saturday, March 11, 2006

Children's Park, Seoul

Өнөөдрийг бид Сөүлийн хүүхдийн паркт өнгөрүүллээ. Энэ парк тоглоомоос гадна хөөрхөн зоопарктай юм. Ганц нэг тоглоом дээр сууж, хоол эргүүлдэж нэг өдрийг өнгөрүүлэв.

Амьтдаас хамгийн өрөвдөлтэй нь цагаан баавгай байлаа. Энэ сүрлэг амьтан энд нээрээ үнэн зовж байна аа. Ямар ч сүр алга. Байгальдаа байсан бол хичнээн ихэмсэг бөгөөд сүрлэг байх байсан бол доо. Үнэхээр өрөвдмөөр ч шүү.

Харин бар, арслан болон тогос их ихэмсэг юм. Амьтдын дунд ч гэсэн элитүүд гэж байдаг юм байна. Цаанаа л ихэмсэг, сүрлэг.

Жирийн нэг гинжин савлуурт сууж “гэнэдэв”. Шууд л дээшээ уртсан өндөр болмогцоо хажуулдаж ирээд л баруун солгойгүй, ёстой л зүрх амаар гартал савж гардаг байна ш дээ. Бямбаа суусан бол Lotte World-д завинд суусан шигээ бас л амаа тас жимийгээд “ээжж, бууяа” гэх байсан байх даа.

Бямбаа маань аймшгийн маск авч, өдөржин масктай хачин юм л явлаа. Бас их зантай байгаамаа ха ха. Дүрдээ итгэчихсэн. Хүмүүсийг айлгаад байна гэж бодоод байгаа бололтой. Айх нь бүү хэл, хараад инээд хүрээд байхад хэ хэ. Масктай болохоороо л хачин харагдаж байгаагаас биш дүү маань ийм л өхөөрдөм дамбо шүү дээ. Тэр чихийг нь ээ ха ха. Салхинд хөдөлж, наранд гэрэлтдэг гээд бодохоор чих гэж байна аа ха ха.

0 Comments:

Post a Comment

<< Home